Friday, March 15, 2019

Хэнтий аймаг Биндэр сум Цэн тогорууны хөшөө

 
Дэлхийд 11 зүйл тогоруу байдгийн 7 нь Монгол орондоо үржлийн нүүдэл хийж ирж зусдаг. Хэнтий аймаг Биндэр сумын нутаг дэвсгэр Хурх хүйтний хөндийгөөр  дэлхийд нэн ховордсон Цэн тогоруу болон бусад төрлийн тогоруу нүүдэллэн ирдэг. хамгийн ихээр ховордож буй цэн тогоруу нь манай оронд ирж зусдаг хэд хэдэн газрын нэг нь энэ газар юм. Тогоруу судлалын хүрээлэн олон улсын тогоруу хамгаалах холбоо бусад байгаль хамгаалах төслийн санхүүжилтээр уг хөшөөг босгосон бөгөөд хөшөөн дээр жил бүр 6-р сарын 13-нд бэсрэг наадам зохион байгуулж жил болгон тахидаг уламжлалтай.