Сангийн далай нуур нь Булнайн нурууны ар шилд орших хоёр хэсэг давст нуур юм. Тус нуур нь зүүн хэсэгтээ хамгийн ихдээ 13 км, баруун хэсэгтээ 8 км бөгөөд дундаж өргөн нь 5.2 км ажээ.Уг нуур нь уул нуруудын хурын ус, горхиор тэжээгддэг бөгөөд Хөвсгөл аймгийн Цагаан-Уул, Шинэ-Идэр, Бүрэнтогтох сум, Завхан аймгийн Их-Уул сумуудын хооронд байрлана. Нуурын ёроол хайрцаг шиг хэлбэртэй учраас хажуу нь эгц, олон мөргүүдтэй. Сангийн далай нуурын усны эрдэсжилт Хяргас, Увс нууруудаас бага боловч давсархаг...