Thursday, January 19, 2023

"Цасны Гоёмсог Баяр-2023" байгууллага хамт олны багц хөтөлбөр

 Албан байгууллага,  хамт олон, оюутан сурагчид та бүхнийг цэвэр агаарт амран цасны баяраа тэмдэглэх  сайхан боломжийг бид санал болгож байна.

 

Аялалын чиглэл:                    Улаанбаатар – Баруун салаа – “МАНА” амралт
Хугацаа:                                 1 өдөр

Аялалын бүрэлдэхүүн:        40-60 хүн

Нэг хүний үнэ:     Даваа-Баасан  45.000  төг

                              Бямба-Ням    60.000 төг            

Үнэт багтсан зүйлс:  

-          Дулаан байр (10 хүн тутамд 1 гэр)

-          Өдрийн хоол (салат, I , II хоол,  халуун цай)

-          Хийлдэг чарганд зориулсан гулгах талбай (хийлдэг чарга)

-          Уралдаант хөгжөөнт тоглоомууд

-          Guitar time үйл ажиллагаа

-          Спорт буурхиа тэмцээн уралдаан зохион байгуулах 

Баг: 8 хүн нэг баг болно. Баг бүр ахлагчтай байна

Үйл ажиллагаа

- Мана амралт дээр байгууллагыг хүлээж авч дулаан байранд хувиарлаж оруулна

- Нээлтийн үйлд ажилагаа

- Хөгжимт гимнастик, баг болгож хуваарилна

- Хөгжөөнт буухиа тэмцээн

 Өдрийн хоол

-  Чарганы тэмцээн

-  Олс таталтын тэмцээн

-  Скаут хөгжөөнт тоглоомууд тоглох  

-  Чөлөөт цаг

-  Хаалтын ажиллагаа

-  18:00-19:00 цагт үйл ажиллагаан өндөрлөж гэрлээ хүлээлгэж өгснөөр дуусна.

 Аяллын үнэд Автобусны зардал ороогүй бөгөөд...

            24 хүний суудалтай County автобус            350`000 төгрөг

            45 хүний суудалтай автобус                       450`000 төгрөг

            Хорхог /нэг хонины махаар  хийх/              60`000 төгрөг

      Холбоо барих: 99984593, 99193185 

     Чарганы зам   https://www.facebook.com/100003841789401/videos/pcb.2437326856405350/1181129736130759

Thursday, November 10, 2022

Говийн жижиг атлаа өхөөрдөм хөөрхөн амьтан...

 Говийн өхөөрдөм нэгэн жижиг амьтан.

    Монгол орны говь, цөл нь олон зүйл мэрэгчдийн өлгий нутаг. Тэдгээрийн дотор алагдаахайн овогт хамаарах 12 зүйл бий. Алс холын австрали тивийн кенгэрутэй (монголоор имж гэдэг) тун төстэй бие галбиртай. Тэд шөнийн харанхуйгаар нөмөрлөн элсэн довцог, хармаг, зээргэний бут, дов сондуул, хайргат тал дээгүүр дэгдэн хоол тэжээлээ хайцгаадаг. Хойт хоёр хөл дээрээ түргэн шалмаг дэвхрэн явах эдгээр нутаг нэгтнүүдээ бид чинь хэдий сайн мэдэх билээ.

Эх сурвалж: Говийн гайхамшигт амьтад ТББ

Saturday, October 12, 2019

Дэлхийд цорын ганц зүйл зэрлэг тэмээ-Хавтгай зөвхөн Монголд бий...

1. Хөхтөн
1.16. Хавтгай тэмээ
Баг: Саарьтан
Овог: Тэмээнийхэн
Статус: Нэн ховор зүйл. Дэлхийн Байгаль хамгаалах холбооны Улаан дансны ангилалын шалгуураар олон улсын хэмжээнд “устаж болзошгүй”, бүс нутгийн хэмжээнд “устаж байгаа” гэж үнэлэгдсэн.

Wednesday, October 9, 2019

Этүгэн унага төрд “данслагдлаа”.



Өнгөрсөн оны намрын ээлжит нэгэн хээрийн судалгаагаар Зүүнгарын говь буюу Говийн их дархан газрын “Б” хэсэгт аялах боломж тохиосон юм. Тухайн үед тус дархан газарт сэргээн нутагшуулж буй тахийн хамгийн том сүргийн зураг буулган явахдаа өөрийн үзэж, нүднээ туссан нэгэн тахийн эр унаганд “Этүгэн” хэмээх нэр өгөх хүсэлтээ байгаагаа хамгаалалтын захиргаа, тахийн хамт олонд илэрхийлж байсан билээ. Энэхүү хүсэлт маань ёсоор болж Этүгэн унага маань монгол улсдаа данслагдан номер дугаараа авсан байна. Тодруулж хэлбэл тухайн жилд шинээр мэндэлсэн унага 12 сарын 31  хүртэл мэнд байвал онд орсонд тооцон албан ёсоор дугаар өгч олон улсын болон өөрийн орны данс бүртгэлд нэршүүлэн оруулдаг учиртай. 

Monday, September 2, 2019

Хөвсгөл аймаг Цагааннуур сум Улаан тайга. Бүрхээлэгийн нуурт хөндий

Үндэсний цөөнх цаатан ардын нутгаар жуулчнаа хөтлөөд олон аяллыг зохион байгуулсандаа. энэ алс бөглүү нутаг ирээдүйнн Монголын аялал жуулчлал, тусгай сонирхолын аяллын гол зорих газар болно. Зорих газрын зохистой менежментийг л хийх шаардлагатай. 

Friday, August 30, 2019

Үзэсгэлэнт Сангийн далай нуур. Хөвсгөл аймгийн Цагаан уул сум талаас ...

Сангийн далай нуур нь Булнайн нурууны ар шилд орших хоёр хэсэг давст нуур юм. Тус нуур нь зүүн хэсэгтээ хамгийн ихдээ 13 км, баруун хэсэгтээ 8 км бөгөөд дундаж өргөн нь 5.2 км ажээ.Уг нуур нь уул нуруудын хурын ус, горхиор тэжээгддэг бөгөөд Хөвсгөл аймгийн Цагаан-Уул, Шинэ-Идэр, Бүрэнтогтох сум, Завхан аймгийн Их-Уул сумуудын хооронд байрлана. Нуурын ёроол хайрцаг шиг хэлбэртэй учраас хажуу нь эгц, олон мөргүүдтэй. Сангийн далай нуурын усны эрдэсжилт Хяргас, Увс нууруудаас бага боловч давсархаг...

Friday, March 15, 2019

Хэнтий аймаг Биндэр сум Цэн тогорууны хөшөө

 
Дэлхийд 11 зүйл тогоруу байдгийн 7 нь Монгол орондоо үржлийн нүүдэл хийж ирж зусдаг. Хэнтий аймаг Биндэр сумын нутаг дэвсгэр Хурх хүйтний хөндийгөөр  дэлхийд нэн ховордсон Цэн тогоруу болон бусад төрлийн тогоруу нүүдэллэн ирдэг. хамгийн ихээр ховордож буй цэн тогоруу нь манай оронд ирж зусдаг хэд хэдэн газрын нэг нь энэ газар юм. Тогоруу судлалын хүрээлэн олон улсын тогоруу хамгаалах холбоо бусад байгаль хамгаалах төслийн санхүүжилтээр уг хөшөөг босгосон бөгөөд хөшөөн дээр жил бүр 6-р сарын 13-нд бэсрэг наадам зохион байгуулж жил болгон тахидаг уламжлалтай. 

Monday, January 30, 2017

Залуучуудын Аялал Жуулчлалын Хөтөч ХХК

Бидний тухай:

Залуучуудын Аялал Жуулчлалын Хөтөч ХХК нь 2013 онд байгуулагдсан.  БНХАУ, Хонконг, Тайван, Вьетнам, Тайланд, Солонгос , Япон 10 зэрэг гаруй оронд салбар төлөөлөгчийн газраа байгуулж Outbound, Inbound болон Domestic аяллыг зохион байгуулдаг. Мөн дээрх орнуудын залуучуудын байгууллагуудтай нягт хамтран ажиллаж сургалт зуучлал, бизнес аялал, гадаад худалдаа, хөрөнгө оруулалт, төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэн ажилласаар ирсэн.  

Эрхэм зорилго:

Бүх нийтийн аялал жуулчлалын боловсрол үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх, Монгол залуусын хөгжлийг танин мэдэхүй, аялал жуулчлалын үйл ажиллагаар дамжуулж олон улсын түвшинд хүргэх 


Inbound” аялал

Зүүн өмнөд ази, Хятад, Солонгос, Сингапур, Хон-Конг зах зээлээс жуулчин авдаг. Дотоодын 60 гаран жуулчны бааз, зочид буудлуудтай хамтран ажилладаг. МИАТ болон Хятадын агаарын тээврийн компаниудтай чартер нислэгийг зохион хийж  залуучуудын масс аяллыг зохион байгуулдаг.

Outbound” аялал

Итгэлт Хамба, Байгаль нуур             4 өдөр 3 шөнө

Манжуурын аялал                            5-өдөр 5 шөнө

Эрхүү-Улаан үдийн аялал                5 өдөр 4 шөнө

Ордос - Хөх Хотын                             5 өдөр 4 шөнө 

Бээжингийн аялал                            4 өдөр 3 шөнө

Чежүгийн аялал                                4 өдөр 3 шөнө

Сингапур - Малайзын                      7 өдөр 6 шөнө 

Тайланд-Патаяа                                8 өдөр 7 шөнө

Энэтхагийн аялал                             7 өдөр 6 шөнө

Хайнаны аялал                                  5 өдөр 4 шөнө 

Индонези -Бали арлын аялал         5 өдөр 4 шөнө

Хонгконг-Макаогийн                        5 өдөр 4 шөнө 

Захиалгат аялал:

            Манай хамт олон аялагчдын захиалгаар 2013-2019 онд Хөвсгөл нуурын амралтын аялал, Алтай таван богд, Асралт хайрхан, Тэрхийн Цагаан нуур, Хүйсийн Найман нуурын морин аялал, Хэнтий -Чингис хааны өлгий нутгаар түүхийн аялал, Их Нарт, болон Хустай нурууны БЦГ фото аялал, Сэлэнгэ мөрөн, Туул голын завин аялал, Орхоны хүрхрээний мөсөнд авирах аялал, Тэрэлж, Гүнжийн сүмийн дугуйн аялал зэрэг ерөнхий болон тусгай сонирхолын олон аяллуудыг мэргэжлийн түвшинд тогтмол зохион байгуулдаг.

Бусад үйлчилгээ:

  • ·         Зочид буудал захиалга
  • ·         Тийз захиалга
  • ·         Аяллын даатгал
  • ·         Автобус түрээс
  • ·         Эвент зохион байгуулалт
  • ·         Виз бүрдүүлэлт
  • ·         Аяллын зөвлөгөө

 

Холбоо барих:  99984593, 99193185, 

Хаяг СБД, 8-р Хороо, Соёлын Төв Өргөө, 7 давхар  711 тоот

 Залуучуудын Аялал Жуулчлалын Хөтөч ХХК

Вэб: www.travelmongoliatour.com

И-мэйл: newtourism2020@gmail.com


                                АЯЛЛЫН МӨРӨӨДЛИЙГ

АЛГАН ДЭЭР ТАНЬ АВЧРАНА ...